Сүүлийн дөрвөн ч долоо хоног хуралдаж чадаагүй байсан УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2019.01.03/ 10.00 цагт товлогдсон. Чуулганы хуралдааныг 10.35 цагт УИХ-ын дарга М.Энхболд нээж, яаралтай хэлэлцэх ёстой олон чухал асуудал байгааг санууллаа.
Үүний дараа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн үг хэлсэн юм. Тэрбээр, “Өнөөдрийн чуулганы хуралдаанаас өмнө МАН-ын бүлэг хуралдаж, цаг үеийн болон ойрын хугацаанд үүсээд байгаа олон асуудлыг хэлэлцэх, байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа учраас чуулганы хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсэн санал гаргасан юм. Ингээд чуулганы хуралдааныг түр хааж, УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар боллоо.