Шинэ жилийн баярын өдрүүд болох арван хоёрдугаар сарын 29-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Мэргэжлийн хяналтын байгууллага байнгын бэлэн байдалд байж, хариуцлагатай жижүүр ажиллуулна. Тиймээс иргэд 7012-8012, орон нутагт тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын утсаар холбогдон мэдээлэл, санал, гомдол өгөх бүрэн боломжтой аж.
Шинэ жилийн баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ: хаяг шошгын мэдээлэл бүрэн, хадгалах, хэрэглэх хугацаа дуусаагүй, хадгалалтын нөхцөл алдагдаагүй, уут савлагаа нь бүрэн бүтэн, чанар, аюулгүй байдал нь алдагдаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сонгох, хоол, хүнсээ аль болох тухай бүрт нь шинээр бэлтгэн хэрэглэх, бэлэн болсон хоол, хүнсийг тасалгааны хэмд 4 цагаас дээш хугацаанд хадгалахгүй байх, бялуу, салат зэрэг түргэн муудах хүнсийг зохих хэмд хадгалах, хоол хүнсээр дамжих халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийг МХЕГ-аас зөвлөж байна.
0
0
0
0
0
0