УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсагчид “Энхболд зайл” хэмээн Төрийн ордон руу харан хашгирч, эсэргүүцэл илэрхийлсээр байгаа юм.
Энэ үеэр Б.Цолмон гэх 34 настай залуу хувцсаа тайлан, тэмцлээ илэрхийлэв. Түүнд хажууд нь байсан хүмүүс санаа тавьж, “Залуу хүн эрүүл мэндээрээ хохирч болохгүй” хэмээн хувцсыг нь өмсүүлсэн юм.
Харин Б.Цолмон “Намайг Б.Цолмон гэдэг. Надад айх зүйл алга. Амьдрал хэцүү байна. Би барилгын ажил эрхэлдэг. 34 настай. Хүмүүсийн тэвчээр алдарч байхад М.Энхболд та зүгээр суудлаа тавиад өгчихөөч дээ. Тэвчээр алдарч байна. Гол нь шийдвэр гаргах хэрэгтэй. Бид бүгдээрээ хохирогчид шүү дээ. Би тууштай явна. Маргааш хүртэл ингээд сууж чадна. Хүчтэй нь дийлдэг байж болохгүй. Хүлцэнгүй номхон ч гэлээ бид дийлнэ” гэж ярилаа.
0
0
0
0
0
0