Ч.Чамин-Эрдэнийн амь нас хохирсон хэргийн шалгалт дуусах шатандаа орж байна


8 жил

ЦЕГ-аас шалгаж буй гэмт хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэргийн газарт байсан нотлох баримт алга болсон гэх мэдээлэл цахим орчин цацагджээ.

Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгуулагынхан шалгасан. Ч-гийн амь нас хохирсон хэрэгтэй холбоотой хэргийн газраас нотлох баримт алдагдсан, нотлох баримт устсан зүйл байхгүй. Хэрэг хууль тогтоомжийн хүрээнд прокурорын хяналтын дор шалгалтын ажиллагаа явагдаж, дуусах гэж явна. Удахгүй прокурорт шилжүүлээд, хэргийн талаар тодорхой мэдээлэл өгнө.

Мөн олон нийтийн сүлжээг ашиглан лифтэнд явсан хоёр иргэн болон нэг оролцогч эмэгтэйн талаар мэдээлэл цацагдсан. Энэ нь уг хэрэгт холбогдолгүй болох нь шалгалтын явцад тогтоогдсон. Тухайн иргэд гэмт хэрэгт гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа гэж ЦЕГ-ын ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү