Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсантай салах ёс гүйцэтгэх ёслол Соёлын төв өргөөнд болж байна.
Ш.Сүрэнжав 1938 оны гуравдугаар сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. Тэрээр МУИС, ОХУ-ын Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Түүний “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Шөнө өргөсөн цэцэг” найраглал нь Монголын ард түмний хайртай, үнэт бүтээлүүд билээ. “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран” сайхны киноны зохиолыг бичсэн ба 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртэж байлаа.
0
0
0
0
0
0