УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч ирц бүрдсэнгүй. Одоогоор чуулганы ирцэд 29 гишүүн бүртгүүлжээ.
Энэ талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Өнгөрсөн хоёр долоо хоног гаруйн хугацаанд Байнгын хорооны 10 гаруй удаагийн хуралдаан хойшилсон байна. Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэх асуудлууд байгаа. Тиймээс Засгийн газрын гишүүдийг чуулганы хуралдаа орж ирж суухыг шаардаж байна. Одоогоор Засгийн газрын гишүүдээс Ц.Цогзолмаа сайд иржээ. Олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ирцээ бүрдүүлнэ үү” гэлээ.
Гэсэн ч ирц бүрдээгүй учир чуулганы үдээс өмнөх хуралдаан хуралдсангүй.