Эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулна


8 жил

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр (2018.12.19) хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний тархалтын талаар мэдээлэл хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулав. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудад нийтдээ 2239 ор байдаг бөгөөд 977 нь хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд зориулагдсан.

 Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж, 1720 ор нэмэлтээр тавих аж. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид танилцуулга мэдээллийг сонсоод цэцэрлэг бүрийг эмчтэй байлгахад анхаарч, томуугийн дэгдэлтийг намжаахад бүх бололцоогоо ашиглах ёстойг холбогдох хүмүүст анхаарууллаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү