Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг 29 амралт сувиллын газарт амрааж, цэвэр агаар, хүчилтөрөгчийн коктейлийн үйлчилгээ үзүүлэхээр Засгийн газрын холбогдох сайд нар ажиллаж байна. Ингэснээр хүүхдийн цусан дахь хорт бодисын концентрацыг бууруулах юм гэж Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлжээ.
Урьдчилсан судалгаагаар 10 мянга гаруй жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж, 0-5 хүртэлх насны 65 мянган хүүхдийн хамтаар хамрагдахаар байгаа аж. Эдгээр сувиллын газар болон холбогдох асуудлыг энэ баасан гарагт Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийдэх юм байна.