Өнөөдөр болох үйл явдлын тойм


8 жил

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

Улаанбаатар Хотын Нийтийн Төв Номын сангийн Америкийн соёл-мэдээллийн төвд харааны бэрхшээлтэй иргэдэд “E-Pub” хүртээмжтэй форматын цахим ном бүтээх чадавхыг бэхжүүлэх олон улсын сургалт болно.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд "Bloomberg Finance Forum" болно. Утас:88118801

11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас:70001286

11.00 цагт Налайх дүүргийн Соёлын ордонд ОБЕГ-аас аврагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. Утас: 86150069

11.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт НӨАТ-ын тухай хууль хэрэгжүүлэгч жишиг худалдааны төвийн нээлтийн өдөрлөг болно.

12.00 цагт Хангарьд ордонд НОБГ, НМХГ, Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 88002923

16.00 цагт НҮБ-ын байранд ЭМЯ, БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлэх Орон нутгийн ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг танилцуулна. Утас: 99112652

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү