М.Энхболд ТББХ-оор хэлэлцэж дүгнэлт гарах хүртэл УИХ-ын чуулганыг удирдахгүй

М.Энхболд ТББХ-оор хэлэлцэж дүгнэлт гарах хүртэл УИХ-ын чуулганыг удирдахгүй


6 жил

Нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох шаардлага тавьж, албан бичигт 38 гишүүн гарын үсэг зураад байна. Харин М.Энхболд огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дүгнэлт гарах хүртэл УИХ-ын чуулганыг удирдахгүй гэлээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна.Одоогоор УИХ-ын 75 гишүүний 24 нь хуралдааны танхимд орж ирээд байна.УИХ-ын байнгын хорооны дарга, зарим сайд нар чуулганы хуралдаандаа орж ирэхийг УИХ-ын дэд дарга үүрэгдлээ. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 18 асуудал хэлэлцэхээр төлөвлөж байгаагийн дотор Ерөнхийлөгч Х.Баттулгын хаалттай мэдээлэл багтаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү