Хятадын Шиаоми корпораци шинэ бренд бүтээгдэхүүний ухаалаг технологийн аргаар бүтээсэн. Гадна талаасаа үзэгдэх байдал нь цэвэрхэн, өнгөлөг хийц загвартай. Зах зээлд ердөө 60 ам.долларын үнэтэй худалдаална гэж мэдээлсэн. Цагаан өнгөтэй, хөлөө оруулах зориулалтын арк хэлбэрийн зайг гаргаж өгсөн. Шиаоми корпораци энэ бүтээгдэхүүнээ Японы 83Design студийн брендээр захиалан хийлгүүлжээ. Анх 2016 онд ухаалаг халаагуурын эхний загвараа танилцуулж байсан юм байна. Сүүлд шинээр сайжруулан бүтээсэн хөл дулаацуулагч ухаалаг төхөөрөмж нь хөлийг эргэн тойронд нь жигд халуунаар дулаацуулах системээр хангагдаж өгсөн. Дээд тал нь нэмэх 42 хэмийн халууныг гаргах боломжтой. Дотор хэсэгт нь халаалтын керамик элементийн систем суурилагдсан.
Хөл дулаацуулагчаа асаалттай нь орхидог мартамхай хэрэглэгчиддээ зориулж автоматаар унтардаг системтэй. Энэ нь тасралтгүй 8 цагийн турш ажилласны дараагаар идэвхиждэг. Түүнчлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зориулалтын хамгаалалттай. Одоогоор Хятадын дотоодын зах зээлд онлайн дэлгүүрүүдээр дамжуулан худалдаанд гаргаж байгаа бүтээгдэхүүн юм байна.