УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдын томилгоо, Ерөнхий сайдын мэдээлэл гэх мэт олон асуудал хэлэлцэхээр товлосон ч ирц бүрдэхгүй байна. Өчигдрийн хуралдаанаар мөн ирц бүрдээгүй учир хуралдаан даргалж байсан дэд дарга Л.Энх-Амгалан “Эхлээд дотооддоо учраа олъё. УИХ-аас Засгийн газрын сайд нарыг томилсон. Гэтэл сайд нар чуулганы хуралдаанд суухгүй байна” хэмээсэн юм. Гэсэн ч өнөөдөр мөн л ирц хүрэхгүй, гишүүд ирцээр "бойкотлосон" байдалтай байна.
Чуулганы хуралдааны өнөөдрийн ирц 38.7 хувьтай, УИХ-ын дарга гишүүдийг чуулганы танхимд орж ирэхийг шаардаж байгаа юм.