Хотын дарга С.Батболд огцрох өргөдлөө өөрөө өгсөн тул хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

Хотын дарга С.Батболд огцрох өргөдлөө өөрөө өгсөн тул хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ


6 жил

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018.11.12-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг огцруулах саналаа НИТХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн байдаг. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нь 2018.11.27-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад биечлэн өгсөн юм. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-д нийслэлийн Засаг даргыг огцруулах саналыг ирүүлсэний дагуу ээлжит бус V хуралдааныг өнгөрсөн сарын 27-ны өдөр хуралдуулсан.

Тус хуралдаанаас НИТХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авснаар арванхоёрдугаар сарын 4-н хүртэл хойшлуулаад байсан билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргыг огцруулах саналаа эргүүлэн татсан тухай албан бичгээ НИТХ-д ирүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудалд шинэ нөхцөл байдал үүссэн тул НИТХ хуулийн хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэх боломжгүй болж буй юм. Тиймээс нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдааныг хаалаа.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү