Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Уг хоригийг нь Төсөв болон Хууль зүйн байнгын хороо хүлээж авахаас татгалзсаны дараа Ерөнхийлөгч хоригийг өөрчилж бүхэлд нь бус хэсэгчилсэн болгосон юм. Гэсэн хэдий ч УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа.
