Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргыг чөлөөлөх хүртэл 40 гишүүн чуулганд суухгүй

Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргыг чөлөөлөх хүртэл 40 гишүүн чуулганд суухгүй


6 жил

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Б.Нямбаатар нар хамтран мэдээлэл хийж байна. 

Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг хуудийн дагуу ажиллах ёстой гэв. 

Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргатай хамтран ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан бөгөөд тэд УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүртэл тэд чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэв. УИХ-ын дарга хариуцлагаа хүлээж, ард түмнээс уучлалт гуйтал бойкот зарлаж байна гэдгийг Ж.Батзандан хэллээ. 

60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол явуул гэсний төлөө М.Энхболд Засгийн газрыг унагах гэж байна. Бүлэглэл, төрт ёс тусдаа байх ёстой гэж үзсэн учраас бид бойкот зарлаж байна гэдгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн онцлов.

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган 10.00 цагаас эхлэх байсан бөгөөд одоо хүртэл эхлээгүй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү