УИХ-ын дарга М.Энхболд ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхийг шаардсан. Гэвч ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар албан тушаалаа чөлөөлөгдөх бус түдгэлзэх санал гаргасан юм. Тэрээр албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулж гэм буруугүй болохоо тогтоолгосныхоо дараа ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь энэ. Түүний албан тушаасаа түдгэлзэх саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Улмаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Энэхүү асуудлыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын албан тушаалаасаа түдгэлзэх хүсэлтийг дэмжлээ
8 жил /2018-11-21 08:21:34 GMT+8/
АТГ: Туулын хурдны замын төсөлд Х.Нямбаатараас гадна таван албан тушаалтныг шалгаж байна
280
2 долоо хоног
М.Энхцэцэг: Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар 10 гишүүн гарын үсэг зурсан. Гэтэл туслах нь яриаг маань тасалж, биед маань халдлаа
601
4 долоо хоног
Ц.Идэрбат: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан 58 малчин өрхөд 5.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгнө
1864
4 долоо хоног
Д.Ганбат: Баавгайд алим, мандарин тавьж өгөх мөнгө байдаг хэрнээ баавгайтай тэмцэх буу байхгүй
3637
2 сар
Т.Доржханд: Яамдууд тендер хийдгээ болино. Худалдан авалтын үнэлгээг AI-р шийдвэрлэдэг болно
3939
2 сар
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
3969
3 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
82423
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
75742
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд