ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг чөлөөлжээ

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг чөлөөлжээ


6 жил

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг чөлөөлсөн шалтгаан мөн ЖДҮХС-тай холбогдож байгаа аж. Тодруулбал, түүний хамаарал бүхий компани нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тогтоогджээ. Б.Бат-Эрдэнийг 2018 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын дэд даргаар томилж байсан билээ.

ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудал нэлээн хурцдаж, Засгийн газрыг огцруулах хэмжээнд хүргээд байна. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй байгаа учир УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичгээ УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм. 

Б.Бат-Эрдэнэ МАН-ын НАМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, JCI  Олон улсын байгууллагад Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү