УИХ-ын зарим гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглууж эхлээд байгаа билээ. Тэгвэл ЖДҮХС-аас зээл авсан нэр бүхий эрх мэдэлтний тоо ч өдрөөс өдөр нэмэгдсээр байгаа юм. Ямартаа ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн ХХААХҮ-ийн сайдад явуулж байсан албан бичиг ил болоод байна.
Албан бичигт "ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг танаа Тэгшрэх гурван эрдэнэ" ХХК-иас ирүүлсэн "Титан хийц" ухаалаг тавилгын төсөлтэй Моннгол Улсын Ерөнхий сайд танилцаад салбарын яамны зүгээс бололцоотой арга хэлбэрээр дэмжих чиглэл өгсний дагуу төслийг танд хүргүүлж байна" гэжээ.