УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг Ерөнхий сайд бүлгийн хуралдаанд танилцуулах аж.
Дашрамд, өчигдөр тус намын Удирдах зөвлөл хуралдаж, дээрх хоёр хүнийг огцруулах саналыг У.Хүрэлсүх намын даргын хувьд оруулж хэлэлцүүлсэн юм.
Бүлгийн хурлын өмнө 64-ын бүлэг хоёр талд хуралдаж байна. Саналаа нэгтгэх, багцлах гээд ажлууд байгаа учир ийн албан бусаар хуралдаж байгаа аж.