Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулах эсэхийг өнөөдөр шийднэ

Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцруулах эсэхийг өнөөдөр шийднэ


6 жил

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр 10.00 цагаас эхлэн орой хүртэл хуралдлаа. Хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. 

Уг шийдвэрийг өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар эцэслэх юм байна. 
Д.Хаянхярваа өчигдөр өглөө УИХ-ын дарга М.Энхболд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт УИХ-ын гишүүний хувиар Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн.

Харин өчигдрийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал, МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй хэмээн ажлаа өгөхийг сануулжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү