Томуугийн вакцинд 33,500 хүн хамрагджээ


8 жил

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 33,500 хүн хамрагджээ.

Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг өвчтэй, эрсдэлт бүлгийн 2,500 иргэн, эрүүл мэндийн байгууллагын 3,000 ажилтан, сонгогдсон цэцэрлэгийн 28,000 хүүхдийг хамруулаад байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү