Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөөд удаагүй байгаа Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр томилогджээ. Тэрээр УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах юм.
Ж.Бат-Эрдэнийн хувьд өнгөрсөн парламентын үед Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгээр ажиллаж байсан. Үндсэндээ хоёр Засгийн газар дамжиж ажиллаж байгаад саяхан ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.