БНХАУ-ын хоёр иргэнийг 19 дэх өдрөө хайж байна


8 жил

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас аялахаар гараад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа 19 дэх өдрөө үргэлжилж байна. Дээрх хоёр иргэн нь нэг нь 25 настай эрэгтэй, нөгөө нь 28 настай, эмэгтэй байсан юм. Тэд аравдугаар сарын 18-нд ууланд аялахаар гараад сураг тасарсан юм. Ингээд аравдугаар сарын 25-наас эрэн хайж эхэлсэн билээ.

Тэднийг хайхаар БНХАУ-аас найман хүн Монгол Улсад ирсэн байна. Мөн аймгийн Захирагчийн ажлын албанаас дөрвөн хүн, Онцгой байдлын газраас 15 алба хаагч, Цагдаагийн газрын нэг алба хаагч эрлийг үргэлжлүүлж байгаа ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү