“MNUE OPEN-2018” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо 


5 жил

   MNUE OPEN-2018 оюутан залуучуудын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа боллоо. Спортын төв ордонд болж буй тус тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн захирал доктор С.Энхсайхан, МУБИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн захирал н.Энхмаа, Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч, алтан гишүүн “Money Polo” ХХК-ийн захирал Х.Эрдэнэбаатар, Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа мөн Азийн олимпийн зөвлөлийн гадаад харилцааны дарга D.Jatter тэргүүтэй хүмүүс оролцлоо.


Нээлтийн үеэр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан “Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “MNUE OPEN” тэмцээн энэ жил жюү жицүгийн төрөл нэмэгдэж, хоёр төрлөөр зохион байгуулагдаж байна. Ингээд тус тэмцээнийг зорин ирсэн нийт тамирчдадаа амжилт хүсье хэмээн үг хэлж тэмцээнийг нээлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү