УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах гэж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах санаачилгыг УИХ-ын даргатай зөвшилцөхөөр өгсөн асуудлыг хэлэлцэх аж.
Хуулийн дагууд Ерөнхийлөгчийн бичигт УИХ-ын дарга хариу өгөхгүй байх боломжтой аж. Учир нь, спикер төд хоногт багтааж хариу өгнө гэсэн хуулийн заалт байхгүй юм байна. УИХ-ын дарга хариу өгөөгүй тохиолдолд Ерөнхийлөгч энэ асуудлаар тогтоолын төсөл хууль тогтоох байгууллагад өргөн мэдүүлэх боломжтой аж.
Харин энэ тохиолдолд асуудлыг УИХ долоо хоногийн дотор хэлэлцэх хуулийн зохицуулалт байгаа юм.