Эрүүл үрс – Гэрэлт ирээдүй ТББ Говьсүмбэр аймагт ажиллалаа


8 жил

Монгол хүүхэд эх орондоо эмчлэгдэх боломжийг бүрдүүлэх зорилготой Эрүүл үрс – Гэрэлт ирээдүй ТББ нь 2010 онд  сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр үйл ажиллагаагaa эхэлcнээс хойш жил бүр нэг  төсөл амжилттай хэрэгжүүлж байна. 2014 онд  Самсунг Электроникс компанийн 100,000 ам. долларын санхүүжилтээр “ Хүүхдийг түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр” –ийг амжилттай хэрэгжүүлсэн.  Энэ хөтөлбөрийн хүрээнд ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн төвийн хүүхдийн тасагт арьс торлогч, автомат тариур, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч зэрэг 14 нэр төрлийн 39 ширхэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж байсан билээ.

Дэлхийн зургаан орноос нэгдсэн 28 сайн дурын гишүүдтэй . Харин энэ удаад Говьсүмбэр аймгийг сонгон сайн санааны ажлаа эхлүүллээ.

ТББ-ын гүйцэтгэх захирал Б. Бат-Энх хэлэхдээ “ Монголын гэрэлт ирээдүй болсон хүүхдүүддээ сайн дурын туслах ажил хийж байгаадаа баярладаг. Бид байгуулагдсан цагаасаа эхлээд олон сайн үйлс хийж байгаагийн нэг нь Говьсүмбэр аймгийн нярайн болон хүүхдийн тасагт хэрэгтэй тоног төхөөрөмж бэлэглэх юм. Зөвхөн нэг хүүхэд эмчлэгдэх биш олон хүүхдэд ач тустай гэж бодож байна. Энэ жил Энержи Ресурс ХХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд энэ ажил хийгдэж говийн дөрвөн аймаг болох Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгуудад сайн дурын ажлаа үргэлжлүүлэн хийх юм. Эхнийхээ тоног төхөөрөмжөө 11 сарын сүүлээр албан ёсоор гардуулж өгөх бодлоготой ажиллаж байна.

Бид Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн  тэр тусмаа нярайн болон хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж хэрэгтэй тоног төхөөрөмжийн талаар саналыг нь сонссон юм.

Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од “  2017 оноос төрөлт нэмэгдэж байна. Жилд 500 гаруй эх Говьсүмбэр аймгийн төрөх тасагт амарждаг гэсэн судалгаа бий. Зөвхөн аймгийн иргэд гэхээс гадна төрж байгаа хүмүүсийн 18-25 хувь буюу дөрвөн хүн тутмын нэг нь харьяалалын бус эмэгтэйчүүд  байна. Төрсний дараах нярайн хүндрэл гарахад зарим нэг тоног төхөөрөмж дутагталтай байдаг “  гэдгийг онцоллоо.Тухайлбал: Нярайн фото аппарат, Хүүхдэд хүндрэл гараад гуравдугаар шатлалд зөөвөрлөх тохиолдол гардаг ч зөөврийн аппарат байхгүй гэх мэт шаардлагатай олон зүйл хэлж байлаа  . 

Говьсүмбэр аймаг нь харьцангуй сүүлд байгуулагдсан хүн цөөтэй ч нэгдсэн эмнэлгийн ажилчдын хүрэлцээ тоног тохөөрөмжийн хангалт  муу байдаг. 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У. Ариун-Эрдэнэ “ Манайх тоног төхөөрөмжийн дутагдалтай . Ялангуяа эрчимт эмчилгээ хүүхдийн нярайн гээд хүндэрсэн тохиолдолд аппарат байдаггүй. Цаашдаа Фото эмчилгээний аппарат , Нярайн амьсгал дэмжигч аппарат, Олон үйлдэлтэй ор /хүүхдийн/  , Нярайн инкубатор , Памперс хэмждэг электрон жин гэх мэт  тоног төхөөрөмж шаардлагатай гэдгээ хэлсэн юм.

Ийнхүү Эрүүл үрс – Гэрэлт ирээдүй ТББ Говьсүмбэр аймагт ажиллаж тэдэнд хэрэгтэй байгаа эмчилгээнд нэн түрүүнд хэрэглэгдэх тоног төхөөрмжүүдийг судлалаа.

Амьдралын аз жаргал, гэгээн бүхний дээд нь болсон энхрий бяцхан үрс маш олон болтугай. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү