Цамбагаравын ард байрлах балгасыг буулгалаа


8 жил

Нийслэлийн Газрын албанаас "Явган зам" аян өрнүүлж байгаа. Аяны хүрээнд явган замыг хаасан барилга байгууламж, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлж байна.

Өнөөдөр СХД-ийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах гурван давхар барилгыг буулгалаа. Тус барилга нь явган хүний замыг хааснаас гадна олон жил хотын өнгө үзэмжийг дордуулсан, бохир орчин үүсгэсэн гэдгээрээ иргэдийн зүгээс удаа дараа буулгах хүсэлт ирүүлж байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү