150 удаагийн үйлдэлтэй залилан хийсэн этгээдүүдийг баривчилжээ


8 жил

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид 2018 оны 1 дүгээр сараас эхлэн 9 дүгээр сарын 20-ныг хүртэл бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгний хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол мэдүүлсэн аж. Харин 130 иргэн одоогоор цагдаагийн байгууллагад хандаагүй байна.

Иймээс хохирсон иргэдийг цагдаагийн байгууллагатай холбогдохыг анхаарууллаа.

Цаашид иргэдийг хэн болох нь үл танигдах хүнтэй харилцаж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү