09.00 цагт "Соёлын орон зай: Тогтвортой хөгжил-Өв ба музей" эрдэм шинжилгээний бага хурал ГХЯ-ны "Зөвшилцөл" танхимд болно.
-Улаанбаатар чуулгын байранд Эрүүл мэндийг дэмжигч байгууллага өрх, эрүүл мэндийг дээдлэгч өрх, иргэнд, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
-Монгол Улсад Биеийн тамирын тэнхим үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн номын санд болно.
-Зэвсэгт хүчний 065-р ангид “Эерэг эх орон” аяны зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.
09.30 цагт Хүүхдийн урлан бүтээх төвд Нийслэлийн архивчдын зөвлөгөөн эхэлнэ.
10.00 цагт НЗДТГ-ын "Б" танхимд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тэргүүний ажилтнууд, иргэдэд шагнал гардуулах ажиллагаа болно.
-НМХГ-т нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай, сургууль цэцэрлэгийн орчин, гэр хорооллын айл өрхийн ил задгай шугам сүлжээ, цахилгаан эрчим хүчний хангах түгээх байгууллагуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
-Архивын ерөнхий газарт “Мандухай сэцэн хатан" МУСК дэлгэцнээ гарсны 30 жилийн ойд зориулсан үзэсгэлэн, уран бүтээлчидтэй хийх уулзалт, өдөрлөг болно.
-Монголын яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдийн үндэсний чуулган ЭМЯ-нд болно.
-"Эврика-2018" эрдэм шинжилгээний их хурлын "Мөргүншил-соёл хүмүүжил" салбар хуралдаан БСШУСЯ-нд болно.
-Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Хан-Уул дүүргийн арьс ширний үйлдвэрийн орчмын хөрсний бохирдлыг саармагжуулах аргыг боловсруулах судалгааны ажлын үр дүнгийн хэлэлцүүлэг болно.
ХЗДХЯ-наас "Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай" хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг “Пума Империал” зочид буудалд зохион байгуулна.
11.00 цагт Нийслэлийн цагдаагийн газраас өөрийн байрандаа галт зэвсгийн тооллого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
-Монголын Хүүхдийн ордонд Багш нарын индексийн шагнал урамшуулал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
13.00 цагт "Corporate convention center"-т Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хурал болно.
15.00 цагт Улсын хүүхэлдэйн театрт "Нууцын эрэлд" хүүхдийн жүжгийн нээлт болно.
0
0
0
0
0
0