XXI зууны улсын нийслэлд Улаанбаатар хотод амьдарч байгаа 300 айл гэрэл цахилгаанд холбогдоогүй байгаа тухай асуудал өнөөдөр Байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдлөө. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны 300 айл гэрэл цахилгаан холбогдоогүй байгаа.
Мөн 600 айл нь цахилгааны хүчдэлийн дутагдалтай. Энэ айлуудыг цахилгаанд холбочихвол агаарын бохирдлыг бууруулахад ч үр дүнгээ өгнө. XXI зуунд гэрэл цахилгаангүй байна гэдэг хэцүү. Энэ асуудлыг ирэх жилийн төсөвт суулгаад шидвэрлэмээр байна. Гэвч санал гаргахаар унаад байх юм. УИХ, нийслэлийн удирдлагууд үүнийг анхааралдаа аваач" гэсэн юм.