ИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн өмнөхөн төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, "наймаалцаж" байгаа бүхий бичлэг цацагдсан байдаг. Тэгвэл тэрхүү бичлэгийг анх олон нийтэд иргэн Г.Доржзодов ил болгосон бөгөөд өнөөдөр 60 тэрбумын асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр "Анх 60 тэрбумын хэргийг олон нийтэд дэлгэснээс хойш бараг хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Маш их үйл явдал өрнөлөө. Би их ч ажиглалаа. Гэхдээ арай л болохгүй, буруу тал руугаа яваад байх шиг. Бүх зүйл хэрээс хэтрээд байгаа юм шиг санагдаж байна. Тиймээс энэ асуудлаар дахин дуугарах цаг нь болсон юм шиг байна. Миний бие аль нэг намын гишүүн биш. Өмнө нь ч намд элсэж байгаагүй.
Өнөөдрийн шуугиан болоод байгаа энэхүү бичлэг төрийн нууцтай ямар ч хамаагүй. Харин ч эсрэгээрээ үндэсний аюулгүй байдал, төр нийгмийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Гэтэл нийгэмд авлига, албан тушаалын гэмт хэрэг мэтээр ойлгуулж байна. Би 2009 онд төрийн албанд, төрд тангараг өргөсөн. Өргөсөн тангарагт минь дуусах хугацаа гэж байдаггүй. Өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа. Би тангарагтаа үнэнч явж ирсэн. Өнөөдрийг хүртэл 60 тэрбумтай холбоотой мэдээ, мэдээлэл, ярилцлага өгсөн. Тэр бүх зүйл минь үнэн. Би ярьсан зүйлээсээ буцаагүй" хэмээн ярилаа.
0
0
0
0
0
0