Уран сайхны гимнастикийн Ази тивийн АШТ-д гадны 70 гаруй тамирчин оролцоно


8 жил

Энэхүү тэмцээн нь Монгол Улсыг сурталчилан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Ази болон дэлхийд алдартай 70 гаруй тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

  1. Вьетнам 
  2. Тайвань
  3. Хойд Солонгос
  4. Хонг Конг
  5. Казахстан
  6. Солонгос
  7. Киргизстан
  8. Тайланд
  9. Монгол 

Уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хослуулсан Олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.

Одоогийн байдлаар Монгол Улсад 300 гаруй охид уг спортоор хичээллэдэг. Тивийн аварга, Олон улсын томоохон тэмцээнүүдэд медальт байранд тогтмол шалгарч байгаа нь энэ спорт манай оронд эрчимтэй хөгжиж буйг илэрхийлж байна.

Манай гимнастикчид БНХАУ, Малайз, АНЭУ, Болгар, Казахстан, Японд болсон тэмцээнүүдэд оролцож байжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү