Ургац хураалтын ажил 84 хувьтай байна


8 жил

2018 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 84 хувьтай байгаа бөгөөд энэ нь гурван хоногийн өмнөх дүнтэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм. Таримлын төрлөөр авч үзвэл, үр тарианы 82,9 хувь, төмсний 99,9 хувь, хүнсний ногооны 99,9 хувь, тэжээлийн 80,6 хувь, тосны ургамлын 57,3 хувийг хураан аваад байна.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 283.2 мянган га-гаас 373.4 мянган тонн үр тариа, үүнээс 358.1 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.5 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.2 мянган тонн хүнсний ногоо, 45,5 мянган га-гаас 108,6 мянган тонн тэжээл, 33,1 мянган га-гаас 15,8 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгааг 2018 оны ургацын урьдчилсан баланстай харьцуулан харууллаа.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү