Б.Батзориг гүтгэж байгаа учраас шүүхэд хандана гэв

Б.Батзориг гүтгэж байгаа учраас шүүхэд хандана гэв


6 жил

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг өөрийнхөө эхнэрийн компанийн нэр дээр 1.4 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл тархаад байсан билээ.

Тэгвэл тэрбээр “Надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол цэвэр гүтгэлэг. Зээлийн журам маш хатуу. Сонгон шалгаруулалт зарладаг, аж ахуйн нэгжийн материалыг авдаг, комисс шалгаруулж, баталгаа барьцааг нь авч байж олгодог юм билээ. Тэгэхээр надтай холбогдох ийм гүтгэлэг удаа дараа тарааж байгаа болохоор би зөрчлийн хуулийн дагуу шүүхэд хандана” хэмээв.

Эх сурвалж: Zindaa.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү