Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн үйл ажиллагааны доголдлын улмаас тэг зогсолт хийсэнтэй холбогдуулан тус газрын удирдлагуудад хариуцлага тооцож албан тушаалаас нь чөлөөлөөд байсан билээ.
Тэгвэл зарим албан тушаалтнуудыг шинээр томилсон байна. Тодруулбал, “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар “ДЦС-3” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг томилжээ. Мөн Диспетчерын үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирал, ерөнхий диспетчераар ажиллаж байсан Г.Балжиннямыг тус тус томилжээ.
0
0
0
0
0
0