Б.Дэлгэрсайхан: Би оффшорчдын нэг, шалгуулж ч байгаа

Б.Дэлгэрсайхан: Би оффшорчдын нэг, шалгуулж ч байгаа


6 жил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн мэдээллээр үргэлжилж байна. Тэрбээр байнгын хорооны гишүүдэд Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Түүний өгсөн мэдээлэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч эхэллээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Оффшор гэж улстөрждөг гишүүд олон бий. Оффшор гэж ярьснаас болж хөрөнгө оруулалт багассан. Би бол оффшорчдын нэг ээ, шалгуулж ч байна.  Уг нь, би Хонконгод данстай. Гэтэл Засгийн газрын хуралдаан оффшор бүс болгон зарласан. Энэ тохиолдолд яах вэ, би хууль зөрчих үү" хэмээлээ. 

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Оффшор бол бизнесийнхээ хувьд байх ёстой. Бид татвар төлөхгүй мөнгөө л нууж байгаа асуудлыг ярьдаг. Түүнээс оффшор бүсэд данс нээгээд наашаа, цаашаа хөрөнгө оруулалт оруулж ирж байгаа бол асуудал болохгүй. Энэ бол байх ёстой зүйл" гэх хариултыг өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү