Ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхилна


8 жил

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Аравдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2018 оны 10 дугаар сарын 22-ны 20 цагаас 10 дугаар сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө  нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн. Өдөртөө Алтайн уулархаг нутгаар 0-5 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 10-15 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 8-13 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

 


 

2018 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Аравдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү