Энэ онд багтаан 27 цэцэрлэг, 12 сургуулийг ашиглалтад оруулна

Энэ онд багтаан 27 цэцэрлэг, 12 сургуулийг ашиглалтад оруулна


6 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.10.17/ боллоо. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. 50 сая еврогийн зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн энэ онд 27 цэцэрлэг, 12 сургууль, тус бүр долоон спорт заал, дотуур байр ашиглалтад оруулна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт 265, соёл, урлагийн салбарт 50, биеийн тамир, спортын салбарт 10, нийт 325 төсөл, арга хэмжээнд 262.7 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Санхүүжилтийн гүйцэтгэл аравдугаар сарын 09-ний байдлаар 59.1 тэрбум төгрөг буюу 22.5 хувьтай байна.

Мөн Арабын нэгдсэн Эмират улсад болох “Экспо 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд манай улс оролцоно. “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоох нь” сэдэвт үзэсгэлэн бүтээлч байдал, шинэ санаа, нээлт, хамтын ажиллагааг хөгжүүлэх талбар бий болгох зорилготой юм.

2020 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны хооронд болох үзэсгэлэнд 170 орчим улс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү