Д.Хаянхярваа: Тойрог бүрт таван тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Д.Хаянхярваа: Тойрог бүрт таван тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ


6 жил

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаараа 2019 оны төсвийн төслийг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан тус бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ.

Тэрээр "Төсвийн асуудал дээр гишүүд ойлголцлын төвшинд хүрсэн гэж хэлж болно. "УИХ-ын гишүүн бүрт таван тэрбум төгрөг өгч байгаа гэнэ" гэсэн яриа олны анхаарлыг татаж байх шиг байна. Энэ мөнгө бол УИХ-ын гишүүний мөнгө биш. Бид 76 жижиг тойрогтой. Тухайн тойргуудаас сонгогдсон гишүүдийн тавьсан хөрөнгө оруулалтын саналуудыг шийдвэрлэх зорилгоор тойрог бүрт ойролцоогоор таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгаж байгаа. Энэ мөнгийг орон нутгийн засаг захиргааны нэгжийн удирдлагуудтайгаа ярилцаад ямар зүйлд зарцуулахаа шийдвэрлэдэг. Түүнээс биш гишүүн нь очоод "Энэ мөнгөө би авна. Ямар зүйлд зарцуулахыг нь би мэднэ" гэдэг юм биш. УИХ-ын гишүүд зөвхөн тэр мөнгөөр хийж байгаа ажлын гүйцэтгэлд хяналт тавих ёстой" гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү