Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилохоор нэр дэвшүүлсэн юм. МАН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн санал авсан Я.Содбаатарыг Эдийн засгийн байнгын хороо дэмжжээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувийн саналаар Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар томиллоо.
Физикч-инженер мэргэжилтэй Я.Содбаатар нь удирдлагын ухааны магистр, түүхийн ухааны доктор цолтой. ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, МАСЗХ-нд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх, дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий байцаагчаар ажиллаж байгаад 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.