Л.Энх-Амгалан: Төрийн албанд ажиллаж буй 4 хүний 1 нь ур чадвар муутай

Л.Энх-Амгалан: Төрийн албанд ажиллаж буй 4 хүний 1 нь ур чадвар муутай


6 жил

УИХ-ын чуулганаар 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан төсөвт эзэлж буй төрийн албан хаагчдын цалин 2.2 их наяд төгрөг орчим байдгийг дурдлаа.

Төр данхайж, ажил олгогчийн үүрэгтэй ажиллаж буй бөгөөд төрийн албан хаагчдын чадвар сул байгааг ч онцолж байна.

Тэрбээр, “Төрийн албаны тухай хууль батлахын тулд хийсэн судалгаагаар Монгол Улсын 5 хүний нэг нь төрийн албанд ажил эрхэлдэг гэсэн тооцоо байна. Бусад улсын жишгээр хувийн хэвшил ажлын байр бий болгохоос биш төр ажлын байр бий болгодоггүй. Төрийн албанд ажиллаж буй 4 хүний нэг нь ур чадвар хүрэхгүй, бүрэн бус мэргэшсэн гэдгийг судалгаа харуулсан” гэдгийг хэлсэн юм.

Төр данхайж, ажил олгогчийн үүрэг гүйцэтгэж байгаа тул үүнийг шинэчилж, 40 мянгаар цөөлөх боломж байна гэв. Эрүүл мэнд болон боловсролын салбарынхны цалингаа нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа нь зөв бөгөөд чаддаг нь өндөр цалингаа аваад явах хэрэгтэй гэдгийг ч тэрбээр хэлсэн.

Тиймээс данхар төрийг багасгаж, чаддаг нь ажиллах зарчмыг баримталснаар төсвийн зарлагын шинэчлэл хийх боломж бүрдэнэ гэлээ. 2019 онд энэ шинэчлэлийг хийх хэрэгтэй бөгөөд эрхзүйн орчинг яаж сайжруулах боломжтойд анхаарлаа хандуулах хэрэгтэйг чуулганы үеэр онцоллоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү