Охидыг хүчирхийлж буй бичлэгийг эмэгтэй хүн хийжээ


8 жил

Өсвөр насны охидыг хүчирхийлж, улмаар бичлэг хийн олон нийтэд тараасан этгээдүүдийг баривчилсан билээ. Тэгвэл энэ талаар  ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Аравдугаар сарын 2-ны орой олон нийтийн цахим сүлжээнд бусдыг садар самуунд уруу татсан бичлэг цацсан асуудал гарсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага видео цацсан иргэдийг шуурхай олж тогтоосон. Уг хэрэгт 40 настай эрэгтэй Т болон 30 настай эрэгтэй У нар холбогдон шалгагдаад байна.

Мөн тухайн дүрс бичлэгийг хийхэд эмэгтэй хүн оролцсон болох нь шалгалтын явцад тогтоогдож, шалгалтыг үргэлжлүүлж байна.

Бичлэгийг сошиалд тавигдсанаас хойш нэг цагийн дотор устгасан. Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2016 онд энэ төрлийн гэмт хэрэг 140, 2017 онд 240, энэ оны хагас жилийн байдлаар 279 бүртгэгдээд байна. Тиймээс иргэдийг дор бүрнээ сэрэмжтэй байхыг уриалж байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү