Өсвөр насны нэг охин нас барж, хоёр нь эмнэлэгт хүргэгдлээ


8 жил

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 12-13 насны гурван эмэгтэй хүүхэд тодорхойгүй шалтгааны улмаас ухаан алдлаа гэсэн дуудлага өчигдөр /2018.10.03/ аймгийн нэгдсэн эмнэлгийн шуурхай дуудлагын албанд иржээ.

Дуудлагын дагуу эмнэлгийн ажилтнуудыг очих үед 12 настай эмэгтэй хүүхэд нас барсан байжээ. Түүнтэй хамт байсан хоёр хүүхэд ухаан ороогүй байсан бөгөөд хүүхдүүдийг яаралтай Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна. Харин нас барсан хүүхдийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлж, амьсгал хураасан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхлээд байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, ухаангүй байдалтай олдсон эдгээр охид гаднаа ил харагдах шарх сорвигүй байсан гэх ба ямар нэг зүйлд хордсон байж болзошгүй гэж таамаглаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү