МАН-ын Удирдах зөвлөл 14:00 цагаас хуралдах тов гарчээ. Уг хурлаар ЗТХ-ийн дараагийн сайдад нэр дэвшигчийг тодруулж, УИХ дахь бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.
ЗТХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нарын нэрс яригдаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүтгүүлж байгаа бол Ё.Баатарбилэг гишүүнийг УИХ-ын дарга М.Энхболдын талаас зүтгүүлж байгаа гэх мэдээлэл байна.