С.Жавхлан: Дэвжээ хэсэж, төмөр өргөөд яваад байдаг Ерөнхийлөгчтэй боллоо

С.Жавхлан: Дэвжээ хэсэж, төмөр өргөөд яваад байдаг Ерөнхийлөгчтэй боллоо


6 жил

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг асуудлыг хэлэлцэн гишүүдийн 76.2 хувь нь дэмжсэн тул чөлөөлөх шийдвэр гаргав.

 

Гишүүдийг үг хэлэх үеэр С.Жавхлан гишүүний хэлсэн үгийг хүргэж байна. 

Тэрбээр "Ойрын хугацаанд болсон үйл явдлыг тоочъё. Гадны тагнуулын онгоц Монголд ирлээ, галт тэрэг замаасаа гарсан том осол гарлаа, төрийн албан хаагчид нэгнийгээ хөнөөлөө.  

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав нийлээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж явдаг. Аюулгүй байдлын зөвлөл одоо хуралдах ёстой байна. Ойрын үед ер нь хуралдсан юм уу. Миний бие энэ талаар олж сонссонгүй. 

Энэ болгоныг харчихаад дуугүй өнгөрөөд баймааргүй байна. Хэлээ хазаад суугаад байгаа Ерөнхий сайдтай байгаад хэрэг алга. Аймшигтай нийгэм бүтээчихээд Ерөнхийлөгч гээд сууж байх хэрэг алга. Та гурав гурвуулаа нийлээд хурлаа хийгээч. Улс оронд нь ийм айхтар нөхцөл байдал үүсчихээд байдад эндээс ийм зээл авлаа, тэрний гарыг барилаа гээд явах юм

Тэрнээс гадна энд тэндэхийн улс орны аваргын дэвжээ хэсэж, төмөр өргөөд яваад байдаг Ерөнхийлөгчтэй боллоо. 

Маш их хугацаа өнгөрлөө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлтээ би одоо албажуулж өгнө. Та гурав найр наадмаа дуусгаад орон овоохойдоо ирж, түмэн олноо тайвшруулаач гэж шаардмаар байна” гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү