С.Эрдэнэ: Иргэн бүр 23 сая төгрөгийн өртэй болсон

С.Эрдэнэ: Иргэн бүр 23 сая төгрөгийн өртэй болсон


6 жил

УИХ-аар төсвийн төсөл хэлэлцэж эхэлсэн энэ үед Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр, "Сангийн сайд 2019 оны төсвийн алдагдлыг нэг их наяд 913.3 тэрбум төгрөг байхаар тооцжээ. 2017 онд хоёр их наяд 711 тэрбум, 2018 онд хоёр их наяд 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталж байсныг бодвол багассан ч 2017, 2018, 2019 оны төсвийн алдагдлын нийлбэр долоон их наяд төгрөгийг давчихлаа.

Төсвийн алдагдал гэдэг бол өр. МАН засаг авснаас хойш гадаад өр огцом өссөөр 27.7 тэрбум ам.доллар болсныг бид бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл, 2016-2018 онд гадаад өр 3.5 тэрбум ам.доллараар өссөн. Иргэн бүр 23 сая төгрөгийн өртэй болсон гэсэн үг.  шүү дээ"  хэмээн бичсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү