Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэж, намын шинэчлэлээ үргэлжлүүлж байна. Намын Үндсэн дүрмийн дагуу “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгуулийг зохион байгуулахаар болж, өчигдөр албан ёсны нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж нарын хүмүүс оролцов.
Нээлтийн үеэр нэр дэвшигчид үнэмлэхээ гардсан бөгөөд АЭХ-ны тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан, Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд Ё.Цацралтуяа, Б.Пунсалмаа, Ц.Одонтунгалаг нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна.
Мөн аймаг, дүүргийн АЭХ-ны тэргүүнүүдийг сонгох юм.-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “АЭХ тэргүүнээ сонгохдоо үндэсний хэмжээнд бүх эмэгтэй гишүүдийн оролцоог хангаж, ажиллана. Тиймээс ч нэлээн өрсөлдөөнтэй сонгууль болно гэж харж байгаа. Ардчилсан эмэгтэйчүүд илүү оролцоотой, санаачлагатай, бүтээлч ажиллаж чаддагаа ямагт харуулж ирсэн гэж боддог. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт ганц эмэгтэй гишүүн байгаа нь З.Нарантуяа. Гэхдээ З.Нарантуяа гишүүн ганцаараа ч гэсэн эрх баригч намын эмэгтэйчүүдээс илүү ажиллаж байгааг онцолмоор байна” гэв.
АЭХ-ны бүх шатны тэргүүнийг сонгох сонгуулийн сурталчилгаа энэ сарын 5-нд албан ёсоор эхэлж, ирэх сарын 5-нд дуусна.