13 настай охин хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байна


8 жил

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт он гарсаар 258 хүн холбогдон шалгагдаж байгаагийн тав нь дунд сургуулийн сурагч, гурав нь их сургуулийн оюутан гэж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч С.Батзориг хэлжээ.

Түүний хэлснээр хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байгаа сурагчдын хамгийн бага нь 13 настай охин юм байна. 

“Хэрэгт холбогдсон хүмүүсийг насаар нь авч үзвэл ихэвчлэн 16-22 насныхан найз нөхдийнхөө хүрээгээр холбогдсон байдаг. Тэд бие биедээ сонирхуулж, нэгнийгээ даган дуурайх хэлбэрээр үйлддэг нь тогтоогдсон. Сүлийн үед хар тамхины хэрэглэгчдийн 85-90 хувийг 19-35 насныхна эзэлж байна. Эмэгтэйчүүд 20 хувийг эзлэх болсон” гэж тэрээр Өдрийн сонинд ярилцлага өгөхдөө дурьджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү