Ш.Батхүүгийн цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгалаа


8 жил

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг цагдан хорих хугацааг дахин 15 хоногоор сунгажээ. Шүүх хурал өнөөдөр /2018.10.03/ нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон байна. Цагдан хорих хугацаа нь дуусаж байсан тул прокуророос үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлсэн байсныг ийн шийджээ.

Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан, ингэхдээ улсын өмчийн үйлдвэрийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэх хэргээр саатуулан шалгах болсон.

Өнгөрсөн гуравдугаар сарын 12-нд шүүхээс анх цагдан хорих шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид хорьсон юм.

Мөн энэ хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг саатуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаад байгаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү