Тагнуулын Ерөнхий газраас Баруун дөрвөн замд байрлах “Голомт” хотхоны С блокийн байранд баривчилгаа хийх гэж байна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарлаа.
Багтай албан хаагчид нийт дөрвөн цүнх бүхий бичиг баримтыг машинд ачсан бөгөөд гүйцэтгэх ажиллагаа явуулсан эдгээр албан хаагчдын нэг нь “Гадаадын тагнуулын байгууллагатай хамтраад нотлох баримт болох бичиг баримтыг хурааж авлаа. Өглөө 11.00 цагаас эхлэн гүйцэтгэх ажиллагаа явууллаа.
Тагнуулын Ерөнхий газраас очиж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэсэн товч хариулт өгөөд машиндаа суугаад явж оджээ. Энэхүү гүйцэтгэх ажиллагааг 01.30 минутын хугацаанд явуулав. Гэвч мэдээлэл өгч байсан шиг хэн нэгнийг баривчлаагүй юм. Харин энэ талаар ТЕГ-аас тун удахгүй буюу 15.30 минутаас мэдээлэл өгөх аж.
0
0
0
0
0
0